Энэ сэдэв бол Монголын архитектурын тїїх, євєрмєц байдал, онцлог шинжийг тодоос тод илэрхийлсэн амьд жишээ гэдэгт маргах хїн цєєхєн байхаа. Энэ талаар бичих болсон шалтгаан нь саяхан болсон Азийн архитекторуудын 15-р их хурал Монгол улсад маань болж єнгєрсєнтэй холбоотой юм.

1999 онд ТИСургуулийн Архитектурын ангийн 3-р курсын оюутан байх євєл Япон улсын нэртэй архитектор Монгол гэрийг орчин їеийн шинэ технологиор хийснээ авч ирсэн бєгєєд тэрхїї шинэ гэрийг Найрамдал зусланд барихаар болж уг багийн бїрэлдхїїнд хэсэг оюутан багштай миний бие оролцсон юм. Тэрхїї шинэ гэрийг барих ажил 3 цаг орчим їргэлжилсэн бєгєєд хийцийн хувьд сайжруулсан хєнгєн цагаан рам ханан хийцтэй каркас босгоод ганцхан дан битїї цагаан бїрээстэй байсан нь маш содон шинэлэг зїйл байсан. Тэрхїї дан бїрээс нь ус чийг нэвтрїїлэхгїйн дээр дотор дулааныг хадгалахдаа сайн урд хэсгээрээ байгалийн гэрэл нэвтрїїлж байгаа нь гэрийн дотоод орон зайг саруулхан уужим, цэвэрхэн тохилог болгож байсан нь их содон сонин санагдаж байлаа. Мєн гэрийн тооно, зуух яандан гээд бїх л зїйл нь шинэ санаа шийдлийг гаргаж, Монгол гэрийн уламжилалт онцлогт тохируулж хийсэн бїтээл байсан юм. Шинэ гэрийг барьж дууссаны дараа энэ гэр дотороо анхны галыг асааж нээлт хийсэн. Нээлтэнд тухайн їеийн хотын ерєнхий архитектор гээд нилээд олон албаны хїмїїс ирсэн байсан. Ихэнхи хїмїїс шинэ гэрийг эерэгээр хїлээж авсан ч бас багагїй хїмїїс эргэлзэж манай орны цаг агаарын нєхцєлд огт тохирохгїй зїйл гэж байсныг ч нуух юун. Мэдээж шинэ зїйл бїхэн тєгс байдаггїй шїї дээ. Гал асаах їед зуухыг тойрсон зузаан модон тавцан халж зарим хэсгээрээ тїлэгдэлт їїссэн. Мєн тооно арай битїїмжлэл сайтайгаас болсоноос уу, зуухнаас гарах утаа хурдан гадагшлахгїй байсан санагдаж байна. Мєн гэрийн бїрээс нь гэрийн дунд талаас урагшаа бїх хэсгээрээ байгалийн гэрэл нэвтрїїлж байгаа нь саруулхан цэвэрхэн орчны мэдрэмж тєрїїлж байсан ч орой гэрийн доторхи бїх хєдєлгєєн байр байдал харагдаж байсан нь зєвхєн дээвэр хэсгээр гэрэл нэвртїїлдэг болгомоор сэтгэгдэл тєрж байлаа. Энэ бїхэн ямар ч гэсэн шинэ зїйл шинэхэн санаа байсан болохоор бид бїгд л сэтгэл хєдлєн баяртай байсан гэдгээ одоо ч гэсэн дурсмаар байна.

Энэ їеэс л би гадны хїн ингэж сэтгэж хийх гэж зорьж ирж байхад Монгол гэрийг илїї сайн мэдэхийн хувьд бид ч бас яагаад болохгїй гэж хэмээн монгол гэрээ шинэчлэхийг нууцхан мєрєєддєг болсон билээ. Энэ онд Улаанбаатар хотод болсон Азийн архитекторуудын 15-р их хуралд ирсэн японы архитектор Arch.Prof. Nobuaki FURUYA сан илтгэл тавьж байхдаа Монгол гэрийг эртнээс судлаж шинэ технологоор бїтээхийг оролдоод бїтэлгїйтсэн тухайгаа ярихад тэр їед уулзаагїй ч гэсэн эчнээ танил болсон тэрхїї нэртэй архитектортой нїїр тулан уулзах болсондоо баярлаж билээ. Хурлын тєгсгєлд сэтгэгдэлээ хэлж, Нїїдэлчин Монголын гэрийн шинэ їеийг, шинэ санааг гаргах уриаг нийт архитекторууддаа гаргахыг хїссэн боловч боломж гараагїй юм.
Би архитектор FURUYA саны хийсэн, шинэ гэр одоогийн уламжлалт гэрийг їгїйсгэх санаатай биш харин орчин їеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн євєрмєц гэр бий болох цаг болсныг харуулсан сайн бїтээл болсон гэж дїгнэж байна. Техник технологи асар єндєр хурдан хєгжиж байгаа єнєє цагт хїний амьдрах орчин ч тодорхой хурдаар єєрчлєгдєж байгаа нь бодит байдал. Монгол хїн энэ ертєнц дээр амьдарч байгаа цагт Монгол гэр бол хэзээ ч алга болохгїй. Харин гэрийн уламжилалт мєн чанарыг алдагдуулахгїйгээр ирээдїйг харсан шинэ технологитой гэр бидэнд хэрэгтэй биш гэж її?
УБ хотын хєгжлийн ерєнхий тєлєвлєгєєгєєр 2020-2030 он гэхэд хотын ихэнх хэсэг нь тєвлєрсєн шугам сїлжээтэй орон сууцанд амьдархаар тєлвєлсєн болов ч бидний мэдэх гэр хороолол тодорхой хэсгээрээ їлдэх л болно. Єнєєдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт хїн амын 70%, Улаанбаатар хотын 59%, аймгийн тєвийн 80-90% гэр хороололд амьдарч байна. Энэ их тоо ирээдїйд багасах нь тодорхой боловч хир урт хугацаа зарцуулахыг тэр бїр мэдэхгїй шїї дээ. Харин миний яриад байгаа шинэ бєгєєд шилдэг, тохилог Монгол гэрийг бїтээж, тэр бїтээлийг ард олон маань таашааж байвал ирээдїй маань биднийг муулахгїй л байх. Магадгїй одоо тулгамдаад байгаа агаарын бохирдлыг эрс бууруулах орчинг бїрдїїлэх гол чухал алхам ч болж мэдэх юм. Тиймээс Монгол гэрийг гэр бїлээр амьдрах гэр, нийтийн хэрэгцээнд ашиглах гэр, тїр ашиглах гэр, хурдан босдог гэр гэх мэтээр ангилан, галд тэсвэртэй дулаан дуу тусгаарлах шилдэг шийдэлтэй, энэ їеийн шинэ гэрийг бїтээхийг нийт мэргэжил нэгт архитекторууд, инженерїїддээ уриалж байна.
Монгол хїн болж тєрсєнєєрєє, бид эх орноороо, євєг дээдсээрээ, тїїхээрээ бахархдаг. Бид гэрээрээ бахархдаг. Гэхдээ бид монгол гэрээ хир сайн мэдэх билээ. Гэр хэзээ їїсээд хэрхэн хичнээн удаа єєрчлєгдєж байсныг мэдэх бил її. Далайд дусал нэмэр гэдэг шиг та бїхний мэдлэгт нэмэр болох бол уу хэмээж єєрийн судалсан Монгол гэрийн тїїхийн талаар жаахан мэдээлэл хїргэе. Гэрийн талаар Монголын эрдэмтэдээс гадна олон орны эрдэмтэн мэргэд судлаж байсан, одоо ч судалсаар л байгаа юм билээ. Мєн гадныхан ч судалж хийсэн, туршсан туршилга ч байсан. Та бїхэн сайн мэдээлэл олохыг хїсвэл Д.Майдар гуайн “Монголын архитектур ба хот байгуулалт”, Д.Майдар Д.Дарьсїрэнгийн “ГЭР” Угсаатны тїїхийн 1-р боть зэргээс маш их мэдээлэл олж болох юм.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: