МЭЄ 10-3 мянган жилийн тэртээд агуй, хиймэл агуйн оромжоос гарч зэрлэг амьтадыг гаршуулж, гэрт тэрэг, ханат гэрийн їїсэл їїссэн байдаг тухай маш олон олдвор баримт байдаг. Гурван мянган жилийн ємнє Монголын газар нутагт хїрэл зэвсгийн їе байсан бєгєєд орон сууцаа бїрэх эсгий їйлдвэрлэх болж Монголын эсгий гэр їїссэн. Энэ їеийн гэрийн хэлбэр хийц нь XIII зууны їеийн монгол ханат гэртэй тєстэй байжээ. Эртний Хятадын тїїхч Сыма-цзян м.э.є 1400 он буюу 104 онд бичсэн тїїхэн тэмдэглэлд Хан улсаас Хїннїгийн Шаньюй хаан сууц-эрїкэ ба гэрт амьдардаг байсныг онцлон зааж байжээ. XIII-XV зууны хїртэл гэр нь орчин їеийн гэртэй нилээд тєстэй байсан боловч єєр зїйл ч бас байж ээ. Тїїхэн тэмдэглэлээс їзвэл саваа ба нарийн модоор хийсэн дугуй хэлбэртэй майхантай тєстэй гэрийнхээ голд гал тїлдэг байсан учраас утаа гарч болохуйц бєгєєд гэрэл оуулах зорилгоор орой дээрээ гэгэвчтэй, дээвэр туурга, їїдийг нь эсгийгээр хийж байжээ. Харин XVI зуунаас одоогийн хэлбэр тїгээмэл болжээ.
Монгол гэр нь хєгжлийн явцдаа гол хийцїїд нь амархан нийлж салдаг зєєж барьж буулгахад хялбархан болжээ. Тухайлбал 6-с доош ханатай нэг гэрийг 2 эр хїн нэг цагийн дотор буулгах юмуу босгож чаддаг байна. Гэрийн багтаамжийг гэрийн хананы тоогоор тодорхойлдог байжээ. Нэг хананд нэг хїн ор дэвсгэр, эд хогшилтойгоо багтдаг гэж їздэг, эхэн їедээ сондгой тоогоор хийдэг байж байгаад сїїлдээ тэгш тоогоор хийдэг болжээ. Жишээ нь: 4,6,8,10,12 ханатай байдаг. Гэрийн хана бїтээцийг хэмжихдээ монголчуудын заншсан уртын хэмжээний нэгжээр алд, тохой, тєєгєєр хэмждэг байжээ. Їїнийг метрт хєрвїїлэхэд хана нь 1алд, 1тєє буюу 160+20=180см эсвэл 176+22=198 см байжээ. Унь нь 9-11 мухар тохой 288-352см, тооно нь голчоороо 1 алд, 1тохой, 1тєє буюу 160+32+20=212см, эсвэл 176+40+22=238см, баганы ёзоороос тоононы цамхаг хїртэл 15 мухар тохой буюу 4.8-5.2см, ханыг тойруулсаны дараа гэрийн дугуйг голчоор нь хэмжихэд 4 алд, 4 тохой, 4 тєє буюу 8.18 метр хэмжээтэй байсныг шинжилгээний баримтууд гэрчилдэг байна. За ингээд гэр маань урт удааны хєгжлийн явцдаа хэрэглэж байсан зориулалт, онцлогоос нь хэрхэн єєрчлєгдєж байсан зургийг толилуулъя.

Зураг 1. Зураг 2.
Зургийн тайлбар:
/Зураг 1/ м.э.є X-III мянган жилийн тэртээд хийгдэж байсан хадны зураг.
/Зураг 2/ м.э.є III-I мянга жилийн тэртээд агуйн оромж, нїхэн оромжноос хиймэл агуйн оромж руу шилжиж байсан нь

Зураг 3. Зураг 4.
Зургийн тайлбар:
/Зураг 3/ XIII зуун хїртэл хэрэглэж байсан гэрийн єєрчлєлт.
/Зураг 4/ XVI-XIII зуунд хэрэглэж байсан Монгол гэрийн єєрчлєлт.
Дээрхи зурган баримтуудыг їзэхэд гурван зууны хугацаанд монгол гэр маань хэлбэр хийцээ сайжируулан дор хаяж 6 янзаар єєрчлєгдсєн байдаг байна. XVI зуунаас хойш одоогийн хэлбэр хийцийг ашиглаж байгаа бєгєєд энэ хийц нь єдийг хїртэл буюу 5-н зуунд єчїїхэн тєдий л єєрчлєгдсєн байна.
Монгол орон маань єнєєгийн XXI зуунд сууршилийн хєгжилєєр дэлхийн єндєр хєгжилтэй оронтой хєл нийлїїлэн алхаж, хотын соёлд єдєр ирэх тутам зохицож байна. Одоо бидэнд хамгийн сїїлийн їеийн гэж хэлэх бїх л зїйл цаг алдахгїй олддог болсон. Тийм ч учир бид саяхан болтол мєрєєддєг байсан єндєр барилга, шилэн хийц хєнгєн дулаалгын материалыг энгийн хэрэгцээ болгож чадсан. Гэвч харамсалтай нь Монгол гэрийн маань зарим нэг ус тусаарлах, дулаалгын материалын чанар сайжирснаас биш орчин їетэй хєл нийлїїлсэн шинэ санаа гараагїй л байна. Тийм учраас л энэ цаг їеийн єндєр хэрэгцээг хангасан, магадгїй ирээдїйн 5н зуунд єєрчлєгдєхгїй гэрийн шинэ загвар гарах цаг нь болсон гэж бодож байна.
Бид гэр хороолол гэхээр утаа тортогтой, хог хєглєрсєн, ундуй сундуй хэсгийг шууд л санах биз. Тэгээд л аль болох л тєвлєрсєн системтэй орон сууцтай болохыг илїїд їздэг. Гэвч энэ бїх асуудлыг шийдчихсэн цоо шинэ гэр сууцтай болбол олон зїйл єєрчлєгдєнє гэдэгт итгэж байна. За ингээд санаа дэвшїїлсэн сэдвийг минь сонирхон уншсан танд баярлалаа. Таны зїїдэнд орсон санаа биелэлээ олж бїтээл тєрєх болтугай гэж ерєєгєєд дуусгая. Таньд амжилт хїсье.
Архитектор Д.Хан-Уул

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: