Богд уулын ноён оргил "Цэцээ гүнд " гарсан аялал

 2009оны намрын нэгэн налгар амралтын єдрийг хэлтсийн хамт олонтойгоо "Цоглог алхаа-эрїїл амралт" сэдвээр явган аялал хийлээ. /he he/ Тєлєвлєгєєгєєр єглєєний 10 цагаас ажлынхаа їїднээс хєдлєж орой 6 цагт ирэх байсан болов ч хєтєчгїй аялал байсан  болохоор адал явдалтай аялал болж оройн 9цагт ирсэн билээ. Бидний аялал Тєрхурхаас-Цэцээгїний оргил хїртэл талдаа 6.5км уулын бартаат аялалыг алтлаг єнгєєр биеэ чимсэн їзэсгэлэнт байгальд бїтэн єдрийг єнгєрїїллээ. Їнэхээр ч сэтгэл сэргэж байсан. Бид анх удаагаа гарч байгаа болохоор тэмдэгт жимээ алдаж очихдоо жаахан тєєрч будилсан ч шантарахгїй зорисон оргилдоо гарсан. Ингээд аялалын сэтгэгдэлээ хуваалцаж дараа явах хїмїїст хэрэг болох жаахан зєвєлгєє їлдээе. 

Тєрхурх амралтын газраас л аялалын маршруттай самбар угтдаг юм байна лээ. Уг нь эхнээсээ оргил хїртэлээ сумтай жимээр алхаж 3-4 цэгт амрах талбайтай юм билээ. Бид эхний амрах цэгээс 2 салаа замын зїїн талыг барьсан нь жаахан тєвєгтэй замаар орсон байсан. Харин буцахдаа баруун талын замаар буусан энэ нь огтхон ч тєєрхєєргїй тод жимтэй зам юм  билээ. Бид єгсєхдєє буруу жим дагаж жаахан тєєрч ядарсан ч иргээд харахад сонирхолтой аялал хийсэн байсан. Байгаль хамгаалах газраас байнга цэвэрлэж байдаг юм болов уу? эсвэл манай иргэдийн ухамсар дээшилсэн її? замд элдэв хог хєглєрєх нь маш бага байсанд баярлаж л явлаа. Гэхдээ л амрах цэгїїд дээр нэгдсэн хогийн савтай болгож, зам заасан сумыг поспортой будгаар тэмдэглэмээр санагдаж байна лээ.

Энэ талаас оргилд гарах явган аялал талдаа 3 цаг орчим болох юм билээ. Тиймээс улиралаасаа шалтгаалж буцах цагаа бодолцохгїй бол жаахан хэцїї юм билээ. Орой болонгуут л ойд тїнэр харанхуй болж зам їзэгдэхгїй бїдчээд эвгїй гэж. Гэхдээ ойд даарахгїй байсан болохоор хоночихмоор л байлаа даан ч энэ талаар тєлєвлєгдєєгїй байсан болохоор буухаас єєр замгїй байсан. Оргилд гарахад їнэхээр СААК юм байсан їзэсгэлэнт байгалийн тогтоц, їнэхээр сайхан агаарыг мэдрээд єгсєж гарсан ядаргаагаа мартсан байсан. Нийслэл хот маань ч харагдаад хїслээ хэлээд орилмоор ч юм шиг  сэтгэл хєдлєж байна лээ. 

Ингээд дараа гээд тєлєвлєсєн эсвэл удахгїй аялах гэж байгаа хэн нэгэнд бидний аялалын зурагнууд урам зориг нэмж, хїслийг нь тєрїїлээсэй гэж найдая.

 

 

  

           

 

ÀßËÀÀÐÀÉ ÇÀËÓÓÑÀÀ.

     

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Гүйлгээд уншчихад гэмгүй үгсийг 1 хараарай. Гутарсан, гомдсон, эргэлзсэн тэр үед чинь санаанд чинь бууж Гарах гарц хийх зориг төрүүлээсэй гэж найдая.

• Урсан өнгөрөгч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ… Хором бүхэнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй… • Өөрийн ч, бусдын ч үгэнд бүү итгэ. Өөрийнхөө болоод бусдын үйл хэрэгт л итгэ/Лев Толстой/ • Өөртөө итгэ. Та бодож байгаагаасаа илүү ихийг мэдэж байгаа./Бенжамин Спок/ • Азтай тохиолдол гадуур хувцастай, бас ажил шиг харагдаж ирдэг учраас Ихэнхи хүмүүс түүнийг алддаг./Томас Эдьсон/