2009оны Азийн Архитекторуудын 15-р их хурал "Хот байгуулалт, улс тєр" сэдэвтэйгээр эх оронд маань сайхаан болж єнгєрлєє.
Юуны ємнє энэ хурлыг эх оронд маань зохион байгуулах санал гаргаж ажил болгосон Монголын Архитекторуудын Эвлэл, Азийн Архитекторуудын холбоонд гїнээ талархаж цаашдын ажилд єндрєєс єндєр амжилт ерєєж байгааг минь хїлээн авна уу.
Энэ хурлыг Монгол улсын Ерєнхийлєгчийн ивээл дор зохион байгуулагдаж Улаанбаатар хотын захиргаанаас ихэд дэмжсэн. Энэ нь манай мэргэжил одоо бас ирээдїйд ихээхэн їїрэг хариуцлага хїлээх салбар гэдгийг мэдэр ч дэмжиж байгаагаа харуулсан єргєн хїрээтэй ажил болсонд нийт оролцогчид маш баяртай байсныг нуух хэрэггїй бизээ.
Хурал Архитектураар амьсгалсан хэдэн єдєр їргэлжилж, богинохон хугацаанд болж єнгєрсєн ч, нилээн их зїйлийг олон талаас нь харсан сонирхолтой илтгэлїїдээр дїїрэн байсан. Монгол улсын ерєнхийлєгч С.Элбэгдоржын нээж хэлсэн сэтгэлийн їгс дунд /Бурхан хїнийг бїтээж бусдыг нь Архитекторчид бїтээдэг/ гэдэгт итгэдэг тухай яарихад тэнд байсан тєлєєлєгч бїхэн нэгийг бодсон бизээ.
Азийн Архитекторуудын 15-р их хурлыг "Хот байгуулалт-улс тєр" сэдэвтэйгээр зохион байгуулсан нь онцлог ач холбогдолтой болсон гэж їзэж байгаа. Архитектур, Хот байгуулалтын тїїх хєгжил эрт їеээсээ л улс тєртэй харилцан холбоотой байсаар ирсэн. Аль ч орны засаг захиргаа бэхжих, баяжих нь тухайн улсын улс тєрийн їйл ажиллагатай холбоотой. Тєрийн їйл ажиллагаа оюунлаг, баян болох чинээгээр хот байгуулалт, Архитектурын чанар сайжирч, зуун зуундаа гайхагдах гайхамшигууд бїтээгддэг.
Энэ удаагийн хурлын сэдэв нь агуулгаараа Монгол улсад одоо тулгарч байгаа хїн ам, автомашины огцом єсєлт, хотын нягтрал агаарын бохирдол гээд маш олон асуудлуудаас яаж хурдан гарах вэ? гэсэн асуулттай холбоотой гэж дїгнэж байгаа. Хєгжингїй аль ч орон манай улсад одоо учирч байгаа саад бэрхшээлїїдийг дайр ч гарсан их туршилга бий. Хот байгуулалт, Архитектурын чанарыг сайжруулах, одоо тулгамдаад байгаа асуудлуудаас гарах гол арга зам бол туршилгатай орны хууль дїрмїїдийг судлаж єєрийн орны онцлогтоо тохируулан шинээр олон олон ХУУЛИУУД гаргаж ажил болгосноор єєрчлєгдєнє. Магадгїй єєр арга зєндєє байгаа байх энэ бол миний бодол. Їїнийг хийхэд та бид саналаа оруулж, чадахаараа оролцож тєрєєр дэмжїїлсэнээр ирээдїй маань эрїїл орчинд сэтгэл дїїрэн тайван амьдрах нєхцєл бїрдэж хєгжигїй туршилгатай орны тоонд хурдан орно гэдэгт итгэдэг юм.
Эцэст нь: Архитектор хэмээх нарийн мэргэжилийг сонгож нэгэн том тогоонд орохоор яарч байгаа, дотор нь ороод хурдхан чанагдах аргыг хайж байгаа, чанагдаад болчихсон туршилгаасаа хуваалцаж байгаа гадаад дотоодын мэргэжил нэгт та бїхэндээ ажилд чинь арга заль, од хийморийг хїсэж, амьдралд тань эрїїл энхийг ерєєе єє.
Ингээд энэ удаагийн хурлын їйл ажиллагаанд авсан фото зургаасаа тавьлаа.
Санал сэтгэгдэлээ їлдээгээрэй.
Їргэлжлээд гоё зураг тавьнаа...

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: