2009-10-12 17:57:39
Энэ сэдэв бол Монголын архитектурын тїїх, євєрмєц байдал, онцлог шинжийг тодоос тод илэрхийлсэн амьд жишээ гэдэгт маргах хїн цєєхєн байхаа. Энэ талаар бичих болсон шалтгаан нь саяхан болсон Азийн архитекторуудын 15-р их хурал Монгол улсад маань болж єнгєрсєнтэй холбоотой юм.
"МОНГОЛ ГЭРээ өөрчлөе1" цааш унших » 2009-10-11 12:01:47
МЭЄ 10-3 мянган жилийн тэртээд агуй, хиймэл агуйн оромжоос гарч зэрлэг амьтадыг гаршуулж, гэрт тэрэг, ханат гэрийн їїсэл їїссэн байдаг тухай маш олон олдвор баримт байдаг. Гурван мянган жилийн ємнє Монголын газар нутагт хїрэл зэвсгийн їе байсан бєгєєд орон сууцаа бїрэх эсгий їйлдвэрлэх болж Монголын эсгий гэр їїссэн. Энэ їеийн гэрийн хэлбэр хийц нь XIII зууны їеийн монгол ханат гэртэй тєстэй байжээ. Эртний Хятадын тїїхч Сыма-цзян м.э.є 1400 он буюу 104 онд бичсэн тїїхэн тэмдэглэлд Хан улсаас Хїннїгийн Шаньюй хаан сууц-эрїкэ ба гэрт амьдардаг байсныг онцлон зааж байжээ. XIII-XV зууны хїртэл гэр нь орчин їеийн гэртэй нилээд тєстэй байсан боловч єєр зїйл ч бас байж ээ. Тїїхэн тэмдэглэлээс їзвэл саваа ба нарийн модоор хийсэн дугуй хэлбэртэй майхантай тєстэй гэрийнхээ голд гал тїлдэг байсан учраас утаа гарч болохуйц бєгєєд гэрэл оуулах зорилгоор орой дээрээ гэгэвчтэй, дээвэр туурга, їїдийг нь эсгийгээр хийж байжээ. Харин XVI зуунаас одоогийн хэлбэр тїгээмэл болжээ."МОНГОЛ ГЭРээ өөрчлөе2" цааш унших » 2009-10-04 18:03:54
2009оны намрын нэгэн налгар амралтын єдрийг хэлтсийн хамт олонтойгоо "Цоглог алхаа-эрїїл амралт" сэдвээр явган аялал хийлээ. /he he/ Тєлєвлєгєєгєєр єглєєний 10 цагаас ажлынхаа їїднээс хєдлєж орой 6 цагт ирэх байсан болов ч хєтєчгїй аялал байсан болохоор адал явдалтай аялал болж оройн 9цагт ирсэн билээ. Бидний аялал Тєрхурхаас-Цэцээгїний оргил хїртэл талдаа 6.5км уулын бартаат аялалыг алтлаг єнгєєр биеэ чимсэн їзэсгэлэнт байгальд бїтэн єдрийг єнгєрїїллээ. Їнэхээр ч сэтгэл сэргэж байсан. Бид анх удаагаа гарч байгаа болохоор тэмдэгт жимээ алдаж очихдоо жаахан тєєрч будилсан ч шантарахгїй зорисон оргилдоо гарсан. Ингээд аялалын сэтгэгдэлээ хуваалцаж дараа явах хїмїїст хэрэг болох жаахан зєвєлгєє їлдээе.
Тєрхурх амралтын газраас л аялалын маршруттай самбар угтдаг юм байна лээ. Уг нь эхнээсээ оргил хїртэлээ сумтай жимээр алхаж 3-4 цэгт амрах талбайтай юм билээ. Бид эхний амрах цэгээс 2 салаа замын зїїн талыг барьсан нь жаахан тєвєгтэй замаар орсон байсан. Харин буцахдаа баруун талын замаар буусан энэ нь огтхон ч тєєрхєєргїй тод жимтэй зам юм билээ. Бид єгсєхдєє буруу жим дагаж жаахан тєєрч ядарсан ч иргээд харахад сонирхолтой аялал хийсэн байсан. Байгаль хамгаалах газраас байнга цэвэрлэж байдаг юм болов уу? эсвэл манай иргэдийн ухамсар дээшилсэн її? замд элдэв хог хєглєрєх нь маш бага байсанд баярлаж л явлаа. Гэхдээ л амрах цэгїїд дээр нэгдсэн хогийн савтай болгож, зам заасан сумыг поспортой будгаар тэмдэглэмээр санагдаж байна лээ.
Энэ талаас оргилд гарах явган аялал талдаа 3 цаг орчим болох юм билээ. Тиймээс улиралаасаа шалтгаалж буцах цагаа бодолцохгїй бол жаахан хэцїї юм билээ. Орой болонгуут л ойд тїнэр харанхуй болж зам їзэгдэхгїй бїдчээд эвгїй гэж. Гэхдээ ойд даарахгїй байсан болохоор хоночихмоор л байлаа даан ч энэ талаар тєлєвлєгдєєгїй байсан болохоор буухаас єєр замгїй байсан. Оргилд гарахад їнэхээр СААК юм байсан їзэсгэлэнт байгалийн тогтоц, їнэхээр сайхан агаарыг мэдрээд єгсєж гарсан ядаргаагаа мартсан байсан. Нийслэл хот маань ч харагдаад хїслээ хэлээд орилмоор ч юм шиг сэтгэл хєдлєж байна лээ.
Ингээд дараа гээд тєлєвлєсєн эсвэл удахгїй аялах гэж байгаа хэн нэгэнд бидний аялалын зурагнууд урам зориг нэмж, хїслийг нь тєрїїлээсэй гэж найдая.

"Богд уулын ноён оргил "Цэцээ гүнд " гарсан аялал" цааш унших » 2009-09-11 18:53:17
2009оны Азийн Архитекторуудын 15-р их хурал "Хот байгуулалт, улс тєр" сэдэвтэйгээр эх оронд маань сайхаан болж єнгєрлєє.
Юуны ємнє энэ хурлыг эх оронд маань зохион байгуулах санал гаргаж ажил болгосон Монголын Архитекторуудын Эвлэл, Азийн Архитекторуудын холбоонд гїнээ талархаж цаашдын ажилд єндрєєс єндєр амжилт ерєєж байгааг минь хїлээн авна уу.
"AЗИЙН АРХИТЕКТОРУУДЫН 15-р ИХ ХУРАЛ -/temdeglelees/" цааш унших » Гүйлгээд уншчихад гэмгүй үгсийг 1 хараарай. Гутарсан, гомдсон, эргэлзсэн тэр үед чинь санаанд чинь бууж Гарах гарц хийх зориг төрүүлээсэй гэж найдая.
• Урсан өнгөрөгч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ… Хором бүхэнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй…
• Өөрийн ч, бусдын ч үгэнд бүү итгэ. Өөрийнхөө болоод бусдын үйл хэрэгт л итгэ/Лев Толстой/
• Өөртөө итгэ. Та бодож байгаагаасаа илүү ихийг мэдэж байгаа./Бенжамин Спок/
• Азтай тохиолдол гадуур хувцастай, бас ажил шиг харагдаж ирдэг учраас Ихэнхи хүмүүс түүнийг алддаг./Томас Эдьсон/